Найман тун вакцин тариулсан Жириновский өвчин нь хүндэрч, эмнэлэгт хүргэгджээ
2022-02-10

Оросын Либераль-демократ намын дарга Владимир Жириновский коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд Төрийн думын бүх гишүүд вакцинд хамрагдах ёстой хэмээн мэдэгдэж, өөрөө вакцины найм дахь тунг тариулсан хэмээж байлаа. Хэдий олон тун вакцин тариулсан ч тэрбээр коронавирусийн халдвар авч, өвчин нь хүндрэн, эмнэлэгт хүргэгдсэн талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

 

Комсомольская правда сонины мэдээлснээр, Владимир Жириновский коронавирусийн халдвар авснаа хоёр долоо хоногийн туршид нуусан гэнэ. Либераль-демократ намын удирдлагууд ажилтнууддаа мэдээлэл өгөхдөө намын дарга нь омикрон штаммын халдвар их байгаатай холбоотойгоор халдвар авахаас сэргийлэхийн тулд түр хугацаанд гэрийн тусгаарлалтад орж, алсын зайнаас ажиллахаар шийдсэн хэмээж байжээ.

 

Владимир Жириновский коронавирусийн халдвар авсан талаар гагцхүү хамгаалагчид, туслахууд болон намын удирдлага гээд цөөн хүмүүс мэдэж байсан гэж холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Коммерсант дамжуулсан байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын есний өдөр 75 настай Владимир Жириновский коронавирусийн халдвар оноштойгоор Клиникийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүний хоёр уушги хатгалгаатай, уушгины 50-70 хувь нь гэмтсэн байжээ. Гэхдээ одоо биеийн байдал нь тогтвортой байгаа гэж эмч нар мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
dorj:
БАС ХАМГААЛАЛТАЙ ЮМ УУ
2022-02-10
иргэн:
Солиотой гар яагаад 8 тун хийлгэв ? вакзиндаа хордоод явчих дөхөж дээ!
2022-02-10