Трампын олон нийтийн сүлжээ гуравдугаар сараас нээгдэнэ
2022-02-10

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трампын Media&Technology Group компанийн бүтээсэн TRUTH Social олон нийтийн сүлжээ гуравдугаар сарын сүүлээр Америкийн хэрэглэгчдэд нээлттэй болох гэнэ. Энэ талаар Fox Business телевиз мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоогоор олон нийтийн сүлжээний бета туршилт үргэлжилж байгаа гэнэ. Мөн AppStore дээр апликейшний урьдчилсан захиалгыг авч байгаа юм байна.

 

Энэ төсөл нь "Америкийн сөрөг хүчний дуу хоолойг боомилохын тулд хүч чадлаа ашигладаг Цахиурын хөндийн томоохон технологийн компаниудыг сөрөн зогсох " зорилготой гэж Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Лиз Харрингтон мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин