Бээжин-2022: А.Энхтуул 85 дугаар байранд орлоо
2022-02-10

Олимпын наадамд цанын эмэгтэйчүүдийн 10 км-т хурд сорьсон ОУХМ А.Энхтуул бариандаа орлоо. Нийт 98 тамирчин өрсөлдөхөд 96-р байраар уралдааныг эхлүүлсэн тэрбээр 13 тамирчныг ардаа орхиж, 85-р байр эзлэв. А.Энхтуул өөрийн зайг 37:02.5 минутад туулж, тэргүүлэгчээс 8:56 минут хоцрон барианд орсон юм.

 

 

Энэ зайд скиатлоны шинэхэн аварга Норвегийн Тереза Йохауг 28:06.3 амжилтаар түрүүлж, дубль хийв. Финландын Кертту Нисканен (28:06.4), Криста Пармакоски (28:37) нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

 

А.Энхтуулын хувьд ийнхүү анхны олимпын наадам нь өндөрлөж байна. Маргааш манай тамирчин Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т өрсөлдөх болно.

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Дэмий юм хийж мөнгө үрэх юм.Дахиад битгий яваарай.86-д гараад 85-д орж ирэх гэж арайл сонсогдож байна.Тэрэнд орвол хандгайтад салхинд гарсан нь дээр
2022-02-10
Хувийнхаа ахиулах гэж Олимп,тив ДАШТ.нд явдаг байх
2022-02-10
Амжилт:
Сайн байна амжилт… За одоо гэртээ хоолоо сайн хийж сурах хэрэгтэй байна.
2022-02-10