Байден америкчуудыг Украинаас нэн даруй явахыг уриаллаа
2022-02-11

Америкийн Ерөнхийлөгч Жо Байден америкчуудыг Украинаас явахыг уриалжээ. Тухайн бүс нутаг дахь нөхцөл байдал асар богино хугацаанд өөрчлөгдөж болзошгүй хэмээн Байден анхааруулсан байна. 

 

"АНУ-ын иргэд яг одоо явах ёстой. Энэ нь алан хядах байгууллагын үйл ажиллагаатай адилгүй. Бид дэлхийн хамгийн хүчирхэг армиудын нэгтэй тулгарах гэж байна. Энэ бол огт өөр нөхцөл байдал, бүх зүйл асар богино хугацаанд солиорсон мэт өөрчлөгдөж болзошгүй" хэмээн Байден NBC агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна. 

 

Үүний зэрэгцээ ямар ч нөхцөлд Америкийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилгоор АНУ цэргүүдээ дайчлахгүй хэмээн Байден онцолсон байна. 

 

Энд дуулгахад, 2022 оны нэгдүгээр сард АНУ-ын Төрийн департамент Украинаас зарим дипломатууд болон тэдний гэр бүлийг сайн дураар буцахыг зөвшөөрсөн юм. Түүнчлэн төрийн департамент Америкийн иргэдийг Украин руу зорчихоо хойшлуулахыг зөвлөж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mani hunii shaldaa buusan ner hund joohon usuj bga bhdaa sensaatslaal bhiin
2022-02-11