Өмнөд Солонгост газрын тосны үйлдвэрт дэлбэрэлт болжээ
2022-02-11

Өмнөд Солонгосын Йосу хотод байрлах газрын тос, химийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан талаар Ёнхап агентлаг мэдээлжээ. 

 

Дэлбэрэлт орон нутгийн цагаар 09:26 цагт болсон байна. Энэ үйлдвэр Сөүлээс өмнө зүгт 320 км зайд байрладаг аж. Осол болох үед үйлдвэр дээр найман хүн байснаас дөрөв нь амиа алдаж, дөрөв нь гэмтэж бэртэн, эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Үйлдвэрийн дулаан солилцооны системийг тестлэх үеэр дэлбэрэлт болсон гэж цагдаагийнхан болон гал сөнөөгчид  таамаглаж байгаа аж. Ослын нарийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин