SpaceX компани энэ онд 50 пуужин хөөргөхөөр төлөвлөж байна
2022-02-11

Америкийн SpaceX компани 2022 онд 50 пуужин хөөргөхөөр төлөвлөж байгаа талаар тус компанийг үүсгэн байгуулагч, захирал Илон Маск мэдэгджээ.

 

"Бид 50 пуужин хөөргөхөөр төлөвлөж байна. Долоо хоног тутамд нэгийг хөөргөнө" хэмээн Илон Маск хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

 

Түүнчлэн 2002 онд байгуулагдсан SpaceX компани түүхэндээ нийт 144 удаа пуужин амжилттай хөөргөж, 106 удаа аппаратуудаа амжилттай газардуулсан гэдгийг Маск онцолсон байна. Энэ компани Falcon 1, Falcon 9, Falcon Heavy пуужин тээвэрлэгчүүдийг боловсруулан, бүтээдэг юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин