Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2022-02-14

 

Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар  02.13-ны өдрийн 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. 

 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Shuud.mn
Сонин хачин