Францын уран гулгагчид дэлхийн дээд амжилтыг хоёронтоо тогтоолоо

Бээжинд болж буй өвлийн олимпод уран гулгалтын төрлөөр Францын тамирчид шинэ дээд амжилтыг тогтоожээ. Энэ талаар Report мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Францын уран гулгагчид болох Габриэла Пападакис, Гийом Сизерон нар хөтөлбөрийнхөө дүнгээр дээд амжилт тогтоон, бүжгийн төрөлд алтан медаль хүртжээ. Тэдний нийлбэр оноо 226,98 болсон байна.
Өмнөх дээд амжилтыг мөн л энэ уран гулгалтын хос тогтоож байсан гэнэ. Тэд 2019 онд Японы Гран-прид 226,61 оноо авч дээд амжилт тогтоож байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ