Т.Баярхүү: Гадаадаас ирж буй иргэдэд шинжилгээнд хамрагдахаас өөр хязгаарлалт тавихгүй
2022-02-14

 

Цаг үеийн асуудлаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл хийлээ. 

 

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "2021 оны тавдугаар сараас эхлэн Монгол Улс үйл ажиллагаануудыг тодорхой үе шаттайгаар нээж эхэлсэн. Энэ хүрээнд зургадугаар сарын 01-нээс эхлэн агаарын хилээ нээсэн. Тиймээс манай улсад ирж байгаа иргэдэд шинжилгээнд хамрагдахаас өөр ямар нэгэн хязгаарлалт тавигдахгүй. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ирсэн иргэдийг шинжилгээнд хамрагдуулах, тусгаарлах нөхцөл байдалтай байсан бол одоо энэ зарчим үйлчлэхгүй. Вакцинд хамрагдсан эсэхээс үл хамааран шинжилгээ хийлгэж ирнэ. Манай улсад ирснийхээ дараа гадаад, дотоодын ямар ч иргэн вакцинд хамрагдах боломжтой. 

 

Дэлхий нийтэд Омикрон хувилбарын давлагаа буурч байгаа бол зарим улсад дэгдэж байна. Монгол Улсын тухайд халдварын давлагаа буурах түвшиндээ орсон" гэж мэдээллээ.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин