Украины улс төрч: Барууныхан Украинтай дайн өдөөж байна

Украины Дээд Радын гишүүн, "Сөрөг хүчний тавцан-Амьдралын төлөө" намын төлөөлөл Вадим Рабинович Украинд хандаж буй Барууны орнуудын байр суурийг шүүмжилж, эдгээр орнууд Украины ард түмэнтэй дайн өдөөж байна хэмээн Фейсбүүк хуудсандаа бичжээ.
"Дайн эхэлсэн! Гэхдээ энэ дайныг чухамхүү Барууны орнууд Украинтай хийж байна! Өнөөдөр барууны түншүүдийн хийж байгаа үйлдлүүд нь иргэдээ Украиныг орхихыг зөвлөж, дипломатуудаа татаж, хөрөнгө оруулагчдаа гаргаж, агаарын харилцааг зогсоож байна. Энэ бүхэн нь хатуу хориг арга хэмжээнүүдтэй л адил хэмээн Рабинович мэдэгджээ.
Барууны орнуудын энэ үйлдлүүдийн улмаас Украины эдийн засаг энэ долоо хоног гэхэд л зогсож болзошгүй Украины улс төрч үзэж байгаагаа илэрхийлжээ.
Энд дуулгахад, ОХУ Украин руу хоёрдугаар сард халдах гэж байна гэсэн мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хийсэн талаарх мэдээлэл гарч, улмаар барууны улс орнууд иргэдээ Украиныг орхин гарахыг зөвлөж байгаагийн дээр дипломат төлөөлөгчдөө эргүүлэн татсаар байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ