Путин Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн
2022-02-15

Украиныг тойрсон нөхцөл байдалтай холбоотой асуудлуудаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэлцээ хийхэд бэлэн гэнэ. Энэ талаар Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков CNN агентлагийн сэтгүүлчид өгүүлээд "Ерөнхийлөгч Путин  үргэлж нэн тэргүүнд хэлэлцээ, дипломат замыг сонгодог", түүнчлэн "Оросын Холбооны Улсад аюулгүй байдлын баталгаа өгөх асуудлыг тэр санаачилсан" хэмээн цохон тэмдэглэжээ. 

 

"Украин бол асуудлын зөвхөн нэг хэсэг, Оросын хувьд аюулгүй байдлын баталгааны илүү томоохон асуудлын хэсэг юм. Мэдээж Ерөнхийлөгч Путин хэлэлцээ хийхэд бэлэн" хэмээн Дмитрийн Песков мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын 14-ний өдөр Владимир Путин Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзсан байна. Тэд энэ уулзалтаараа НАТО-той хийх хэлэлцээрийн явцыг ярилцжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин