Хөх нууранд ачааны автомашины дугуй цөмөрч суусан байсныг татан гаргажээ
2022-02-15

 

Баян-Өлгий аймгийн Толбо сумын “Хош” багийн “Хөх нуур” гэдэг газар Хөх нууранд ачааны автомашины дугуй цөмөрч суусан тухай дуудлагыг 02.14-ний өдрийн 08:06 цагт хүлээн авсан байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 90 км замыг туулан 10:35 цагт очиход Дэлүүн сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Х /33 настай, эрэгтэй/-ийн “Хино” загварын ачааны автомашины хойд 2 дугуй нуурын мөсөнд цөмөрч суусан байсныг 4:35 цаг ажиллан татан гаргаж, тус иргэнд хүлээлгэн өгсөн.

Shuud.mn
Сонин хачин