Барилгын салбарын таван тусгай зөвшөөрөл "E-Mongolia"-д орлоо
2022-02-15 10:48

Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, "E-Mongolia" системд нэгтгэгдлээ.

 

 

1. Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай

зөвшөөрөл

2.Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл

3.Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл

4.Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрх

5.Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл

 

Тусгай зөвшөөрөл авах заавар:

 

1. www.e-mongolia.mn сайтад нэвтрэх

2. Үйлчилгээ гэсэн цэс дээр дарах

3. Бизнес эрхлэлт гэсэн үйлчилгээг сонгох

4. Барилга, дэд бүтэц, эрчим хүч гэсэн дэд үйлчилгээг сонгосноор барилга хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрлийг авах боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ чинь улсын хөгжлийн хөдөлгүүр болж байгаа юм шүү дээ. аль нэг яам,агентлаг,аймаг, нийслэлийн албан газрн үүдийг сахиж ярвайсан дарга, хүнд сурталтай мэргэжилтнүүдийн царайг харахгүйгээр төрийн үйлчилгээг авдаг болж байна Е монголио одоо утасны хэрэглээ шиг болж байгаад иргэд талархаж байна.
2022-02-15