АНУ иргэдээ Беларусиас нэн даруй гарахыг зөвлөжээ
2022-02-15

АНУ-ын эрх баригчид Украиныг тойрсон асуудалтай холбоотойгоор иргэдээ Беларусь болон хүлээн зөвшөөрөгдөөгүй Приднестрээс нэн даруй гарахыг зөвлөжээ. Энэ талаар даваа гаригт Төрийн департаментаас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Энэ мэдэгдэлд, "Украинтай залгаа Беларусийн хилийн дагуу Оросын цэргүүдийн хүзч нэмэгдэж байгаа нь түгшүүр төрүүлж байгаа "-тай холбоотойгоор "Беларусьт байгаа АНУ-ын иргэд нэн даруй явах", энэ улс руу зорчихгүй байхыг анхааруулжээ. 

 

Түүнчлэн Молдав руу зорчихгүй байхыг анхааруулсны дээр "Приднестрт байгаа АНУ-ын иргэд нэн даруй явах"-ыг зөвлөсөн байна. Энэ нь мөн л "Украиныг тойрсон асуудалтай " холбоотой гэж мэдэгдэлд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин