ВИДЕО: Baby shark дуугаар жагсагчдыг тараах гэсэн ч эсэргүүцэгчид дагаж бүжиглэжээ
2022-02-15

Шинэ Зеландын цагдаагийнхан Веллингтонд парламентын ордны гадна цугласан эсэргүүцэгчдийн дуу чимээг дарахын тулд Британийн дуучин Жеймс Блант болон бусад алдартай дууг ашиглажээ. Энэ улсад коронавирусийн вакцинд зайлшгүй хамрагдахыг эсэргүүцсэн олон хоёрдугаар сарын наймны өдрөөс эхлэн жагсаж байгаа бөгөөд энэ удаад цагдаагийнхан эсэргүүцэгчдийг намжаахын тулд ийм арга ашигласан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Анхандаа цагдаагийнхан эсэргүүцэгчид хуаран барьсан зүлгийг услан норгох замаар оролцогчдыг тараах ээгж үзсэн гэнэ. Гэвч энэ нь тус болоогүй бөгөөд эсэргүүцэгчид жалга гарган, усыг зайлуулж байжээ.

 

Үүний дараа цагдаагийнхан жагсагчдын дууг дарж, тэднийг тараахын тулд чанга яригчаар дуу явуулж эхэлсэн гэнэ. Цагдаагийнхны явуулсан дуунд Америкийн дуучин Барри Манилоу, Британийн дуучин Жеймс Бланкын дуунууд, 1990-ээд оны хит болсон "Макарена", "Бейби шарк" хүүхдийн дуу болон "Титаник" киноны дууны кавер багтсан байна.

 

Жагсагчдыг тараах гэсэн цагдаагийнхны арга бүтэлгүйтэж, эсэргүүцэгчид тарж, намжихын оронд чанга яригчаар явах дуунуудыг дагаж дуулан, бүжиглэж эхэлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ дуу уг нь амэрик ардын дуу шдээ яагаад солонгосууд алдаршдаг байна
2022-02-16