С.Эрдэнэ: Хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой
2022-02-15

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат: 

 

-Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Энэ хугацаанд Хөгжлийн банк маш том луйврын систем болсон байна. Өнөөдрийн байдлаар 3.2 их наяд төгрөгийн зээлтэй. Үүний 1.8 их наяд төгрөг буюу 55 хувь нь чанаргүй муу зээл ангилалд байна. Монгол Улс Зүүн хойд Азид хамгийн ядуу улс орны нэг болсон байна. Халамжийн тогтолцоо зогсвол хүнд байдалд орно. Сүүлийн хэдэн жил ард түмний амьдрал хүнд байгаа. 

 

Энэ хугацаанд энэ хүмүүстэй Засгийн газар тэмцэх ёстой. Цаашид Хөгжлийн банк  илүү луйврын систем болохыг таслан зогсоох шаардлагатай. Тиймээс миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Хөгжлийн  банкны асуудлаар УИХ-ын хянан шалгах түр хороо байгуулах санал гаргаж байна. 

 

АН-ын дарга С.Эрдэнэ: 

 

-УИХ-д хяналт шалгалтын түр хороо байгуулах шаардлагатай. Хоёрдугаарт, АН Хөгжлийн  банктай холбоотой аливаа хяналт шалгалтын ажлын хэсэгт орохгүй. Угаасаа оруулахгүй гэсэн байр суурьтай байгаа. Ер нь хяналт шалгалтын үр дүнд аудит хийнэ. Хэсэг бүлэг этгүүдүүд зохион байгуулалттайгаар төрийн мөнгийг шамшигдуулдаг. Гэхдээ ямар ч хариуцлага тооцсон зүйл байхгүй замхруулдаг үзэгдэл Монгол Улсад бий болжээ.

 

МАН буюу эрх баригч намын удирдлагууд мэдэгдэл хийлээ. Хэрэв Хөгжлийн банкнаас зээл авсан нь тогтоогдвол намаасаа хасах хүртэл арга хэмжээ авна гэж ярьсан. Би намаас хасах нь шийтгэл биш гэж харж байгаа. Хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Ард түмнийхээ боломжийг хулгайлдаг улс төрчид Монголоор дүүрэн болжээ" гэж мэдээллээ.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Ogstrood zogsohgvi huuliin hariustlaga hvleej hohirloo baragduulah heregtei shvv de engine urged bol jagsaj vzel bodloo ilerhiilsen ch horigdoj taslagdasd tomchuud fohirolstood ungurdug huuliin zasah UIH gishvvnii bvren erh gedgiig bolih hash heregtei bna idcen mungiig muluulj baimasr bna
2022-12-06
kk:
эрдэнээ хулгайч хулгайчаа барихвий чиний идсэн багадаагүй шүү хаван гүйтлээ улсаас хулгайлчихаад хуцхиймаа
2022-12-06
Эхорон:
Эрдэнэ гэдэг Хууулгайч хууль дүрэм ярихаар энэ Улс чинь яаг дампуурч бгаан бна
2022-02-15
Hsh:
Намаас хасахгүй бол танай намаар яадын. Танай нам луйвардаад ч хамаагүй мөнгө авчирч байвал тосоод авна гэсэн утга харагдаж байна.
2022-02-15