Еврокомисс: Орос халдвал Украинаас ирэх дүрвэгчдийн тоо эрс нэмэгдэж болзошгүй
2022-02-15

Орос түрэмгийлсэн тохиолдолд Украинаас дүрвэгчид олноор ирж болзошгүй, тиймээс Еврокомисс ийм нөхцөл байдалд бэлтгэж байгаа гэнэ. Энэ талаар Еврокомиссын албан ёсны төлөөлөгч Дана Спинант мэдэгдсэнийг DW агентлаг дамжуулжээ. 

 

"Бид ямар ч цаг үед шаардлагатай, шуурхай дэмжлэг үзүүлэхийн тулд гишүүн орнуудтайгаа нягт хамтран ажиллаж байгаа" хэмээн Спинант мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, Орос Украин руу халдсан тохиолдолд авч хэрэгжүүлж болзошгүй хориг арга хэмжээний багцын зэрэгцээ эрчим хүчний хангамж, эдийн засгийн үр дагавар, цагаачид, дүрвэгчдийн нөхцөл байдал хурцдах үед гээд олон салбарт хэрэгжүүлэх бэлэн байдлын төлөвлөгөө байгаа гэнэ. 

 

Үүнээс өмнө, Европын холбооны гадаад харилцаа, аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдэл хийхдээ Украины Киев хот дахь Европын холбооны дипломат төлөөлөгчийн газар нээлттэй хэвээр байж, Европын иргэдэд тусламж дэмжлэг үзүүлсээр байна хэмээн онцолж байсан юм.

 

Энд дуулгахад, Орос улс "Олимпын наадмын үеэр " Украин руу халдаж болзошгүй гэж АНУ-ын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Түүнчлэн Америкийн тагнуул болон цэргийнхэн довтолгоо хоёрдугаар сарын 16-нд эхэлж болзошгүй гэж үэзж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байв. Харин Оросын тал энэ бүхнийг няцаасаар байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин