Барууныхан Украинтай дайтсан нь буюу эхлээгүй дайнаас үүдэлтэй хохирол
2022-02-16

Өнгөрсөн оноос эхлээд л Оросын цэргүүд Украинтай хил залгаа бүс нутагт олноор төвлөрч байгаа талаарх мэдээлэл барууны хэвлэлүүдээр гарч, энэ нь "дотооддоо цэргийн сургуулилалт хийж байгаа" хэрэг гэж Оросын тал удаа дараа мэдэгдсэн ч барууны орнууд ОХУ-ыг Украин руу халдахаар бэлтгэж байна гэж үзэх болсон юм. 

 

Цаашлаад байдал зөвхөн мэдээллийн орон зайд хурцдаад зогсохгүй АНУ тэргүүтэй орнууд Оросыг Украин руу халдсан тохиолдолд "урьд хожид байгаагүй" хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулж, улмаар дипломатуудаа татаж эхэлсэн төдийгүй өдгөө дэлхийн 30 орчим орон "болзошгүй дайн"-аас сэрэмжлэн иргэдээ Украиныг нэн даруй орхихыг зөвлөсөн. Ингээд Украиныг "хамгаалах" гэж буй мэт эдгээр үйлдэл нь эргээд энэ улсад ноцтой хохирол учруулаад эхэлжээ. Энэ талаар Украины Ерөнхийлөгч төдийгүй бусад улс төрчид нь ч анхааруулаад байгаа юм. 

 

АНУ-ын хэвлэлүүд Байдены "мэдэгдлээс иш татан" дамжуулсан мэдээллээр бол ОХУ өнөөдөр буюу хоёрдугаар сарын 16-ны өдөр Украин руу довтолж болзошгүй гэх. Харин энэ эхлээгүй дайнаас болж Украин хэдийнэ асар их хохирол амсаад эхэлжээ. 

 

"Украин сар бүр 2 тэрбум доллар алдаж байна"

 

Орос улс Украин руу довтолж болзошгүй гэсэн сэдэвт мэдээллийн урсгалаас болж Украины эдийн засаг сар бүр 2-3 тэрбум ам.доллар алдаж байгаа гэнэ. Энэ талаар Украины парламентын гишүүн, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийн нэр дэвшин гарсан нам болох "Ард түмний зарц" намын фракцын тэргүүн Давид Арахамия мэдэгдсэн юм.  

 

"Үүнээс болж манай улсад сард л 2-3 тэрбум ам.долларын алдагдал учирж байна гэдгийг хүмүүс ойлгох ёстой. Бид гадаад зах зээлээс зээл авч болохгүй, учир нь хүү нь солиорсон мэт өндөр. Бид өдөр бүр эдийн засгийн алдагдлаа тооцож байна" хэмээн тэрбээр Украины телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

 

Түүнчлэн барууны орнууд элчин сайдын яамнуудаа Киевээс Львов руу шилжүүлэх шийдвэр нь нөхцөл байдлыг улам дордуулж байгаа бөгөөд ийм шийдвэр гарах бүрийд Украинд олон сая долларын хохирол учирж байгааг Давид Архамия онцолж байв. 

 

Үүнээс өмнө, нэгдүгээр сарын сүүлээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэл хийхдээ мэдээллийн орон зайд "ОХУ халдаж болзошгүй" гэх мэдээлэл гарч эхэлснээс хойш Украинаас 12,5 тэрбум ам.доллар урсан гарсныг онцолж байлаа.

 

"Эхлээгүй дайн"-аас учирж эхэлсэн хохирол 

 

Нөхцөл байдал хурцадсан хэмээн үзсэний улмаас олон улсын даатгалын компаниуд хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Украин дээгүүр хийх нислэгийн аюулгүй байдлыг даатгахаа зогсоосон юм. Энэ нь онгоц лизингээр авдаг агаарын тээвэрлэгчдийн хувьд том цохилт болов. Учир нь журмын дагуу даатгалгүй онгоц ашиглах боломжгүй. 

 

Ингээд Голландын  KLM, Арабын Fly-Dubai, Quatar Airways зэрэг агаарын тээврийн компаниуд Киев рүү нислэг үйлдэхгүй гэдгээ албан ёсоор зарласан юм. Ингээд Украин агаарын замын бүслэлтэд орох нөхцөл байдал үүсэв. 

 

Энэ зуур "дайнаас эмээсэн" чинээлэг хүмүүс Украиныг орхиж эхэллээ. Украины саятан, тэрбумтнууд эх орноосоо зугтаж эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 13-ны өдөр гэхэд л 20 чартер, хувийн онгоц Украиныг орхижээ. Эдгээр нислэгээр Украины хамгийн чинээлэг бизнесмен, олигархиуд гадаадыг зорьсон гэж "Украинская правда" мэдээлсэн байна.

 

Цаашлаад энэ мэдээллийн дайн Украины валютын ханшид хүнд цохилт өгсөн юм. "Москвагийн түрэмгийлэл нэмэгдэж байна" гэх мэдээлэл олноор гарч эхэлсэн 2021 оны 11 дүгээр сараас л валютынх нь ханш унаж эхэлжээ. Ингээд гурван сарын дотор доллартай харьцах гривнягийн ханш долоон хувиар буурсан байна.

 

Харин нэгдүгээр сарын сүүлийн өдрүүдэд Украины төрийн облигацийн үнэ 17 хувиар буурчээ. Украин өрөө төлж дийлэхгүй, дефолт зарлана гэж болгоомжилсон хөрөнгө оруулагчид үнэт цаасаа зарсаар байгаа гэнэ.

 

"Украины эдийн засаг Оросын эсрэг баримтлах НАТО-ын бодлогын золиос болсон гэж би бодож байна. Хэлэлцээ хийхийн өмнө чанга дуугаар хашгирах нь Америкийн хувьд байдаг л үзэгдэл. Вашингтон ингэж л манай байр суурийг сулруулдаг юм" хэмээн Москвагийн Хүмүүнлэгийн ухааны улсын их сургуулийн Улс төр, эрхзүй, нийгмийн хөгжлийн сургуулийн захирал Владимир Шаповалов "Комсомольская правда" сонинд ярьсан байна.

 

Цаашдын болзошгүй үр дагавар

 

"Дайн болно" гэсэн мэдээллийн дарамт үргэлжилсээр байвал Украины эдийн засаг ямар хохирол амсах талаар "Киевийн эдийн засгийн сургууль"-ийн шинжээчид таамаглажээ.

 

- 2022 оны сүүл гэхэд инфляци 11 хувь хүртэл өснө. 

- Нэг доллар 28 гривнатай тэнцэж байгаа өнөөгийн байдал дордож, 32 гривнатай тэнцэн, үндэсний валютын ханш унана.

- Украины компаниудын хувьцааны үнэ унасаар байна. 

- Төсвийн хомстол нэмэгдсэний улмаас валютын нөөц багасна.

Энэ зуур...

Мягмар гаригаас эхлэн Оросын Баруун болон Өмнөд цэргийн тойргуудын анги нэгтгэлүүд цэргийн сургуулилалт хийсэн газраасаа байнгын гарнизон руугаа буцаж эхэлжээ. Цэргийн сургуулилалтуудын зарим нь дууссан, нөгөө хэсэг нь ойрын үед өндөрлөнө гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу даваа гаригт мэдэгдсэн юм.

 

Регнум агентлагийн мэдээлснээр, Крымд хийсэн сургуулилалт дуусч, цэргийн алба хаагчид техникүүдийн хамт байнгын байршил руугаа буцаж байгаа гэнэ. Цэргийн техникүүдийг төмөр замаар тээвэрлэхээр ачсан, тэдгээрийг Дагестан, Хойд Осети дахь цэргийн ангиуд руу нь хүргэх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үнэн
2022-02-18
Фук:
Эдийн засаг суга унаад инфляци 11 хувь болно гэнэ шүү гэтэл манай МАНингийн мандуулдагууд 14.5 болгоод шаасн
2022-02-17
Med:
Medehgui baij sugui bai za
2022-02-17
tsutsu:
ydarsan negniig deerelheh gsn hytad hun shig bodoltoi har gulug ve. mongol erchuud bid iim hugiin bodoltoi baij bolohgui. emegtei hun bol hun
2022-02-17
Medhguin zovlon:
Medehgui baij meddeg ym shig hutshaa bokvol yasiin hujaagiin erliiz
2022-02-17
Орос:
Орос Монголд аюул учруулахдаа биш Монголын стратегийн гол бүтээгдэхүүн бүтээн байгуулалтанд хориг тавих гацаахад учир байна
2022-02-17
зочин:
АНУ, Жо Байден Украйныг зөвхөн өөрийнхөө хоолойгоор чангаар Орос аюул хэмээх авиа гаргасаар байгаад ЭЗ-ийг нь сүйрүүлэв. Одоо Сэм авга хөрөнгө мөнгөгүй ЭЗ нь унасан Украйнтай ярилцахад чих зөөлөн болсон байна. Дараагийн алхам АНУ тэргүүтэй улс өмнөх технологийн дагуу Украйныг дараагийн Сири Ливи Афган, Ирак болход маш ойрхон ирлээ.
2022-02-17
Үнэн үнэн
Яг тийм юм боллоо барууныхны хатгаасаар явсаар дүрдээ итгэчихсэн
2022-02-17
Юуч мэдээгүй байж битгий хуцаж бай орос хэзээч монголд аюул учруулахгүй
2022-02-17
иргэн:
АНУ тэргүүтэй барууны орнуудын хэнээрхэл ийм л үр дагаварт хүрэнээ. Дэлхий мэднэ шүү дээ. Сири, Ирак, Афганстан одоо ямар байдалтай баЙНА. тЭНД ЮУ БОЛООД ӨНГӨРСӨН БИЛЭЭ.
2022-02-17
Боги:
2014 онд Оху асар их газар Украинаас салгаж аваад одо 8 дахь жилдээ дайн хийж бгаа н үнэн. Монголоос удахгүй Хөвсгөлийг авах биз ах нар
2022-02-17
Med:
Medehgui baij sugui bai za
Medhguin zovlon:
Medehgui baij meddeg ym shig hutshaa bokvol yasiin hujaagiin erliiz
Орос:
Орос Монголд аюул учруулахдаа биш Монголын стратегийн гол бүтээгдэхүүн бүтээн байгуулалтанд хориг тавих гацаахад учир байна
Юуч мэдээгүй байж битгий хуцаж бай орос хэзээч монголд аюул учруулахгүй
ЭЗ-н дайн:
Украйнаас хямдаар оруулж ирэх юу бна? Ногоо, жимс, өө бас Украйн хүүхнүүд ккккк
2022-02-17
tsutsu:
ydarsan negniig deerelheh gsn hytad hun shig bodoltoi har gulug ve. mongol erchuud bid iim hugiin bodoltoi baij bolohgui. emegtei hun bol hun
Hybrid war:
Malnuudaa oros ahchinguudaa tsaana chin hybrid dain ali hediin ehleed birjuud bolon neftiin hansh savlaj bna hen endees hojij ashig hiij bna mongol uhernuud lav bish
2022-02-17
Зочин:
"Ард түмэндээ үйлчлэгч" нам гэж орчуулах нь арай зүйтэй байхаа...
2022-02-17
Тэнэг мал
2022-02-16
Зочин:
Путин ч аргаа бараад хойд солонгсын eрөнхийлөгч шиг сүр үзүүлж жүжиг тавидаг болж байгаа юм биздээ
2022-02-16
ОНИГОО ОНИГОО:
Украйны жүжигчин еөрнхийлөгч том онигоонд оров
2022-02-16
Яг тийм юм боллоо барууныхны хатгаасаар явсаар дүрдээ итгэчихсэн
зочин:
Caяхан гарсан -зэрлэгүүдийг хүлээхүй-кино шиг юм болох нээ.. Xэрэмний цаана байгаа зэрлэгүүд хөдөлгөөнд орчлоо..дайралтанд бэлдэж байна -гээд 1 тэнэг хөөрүү хурандаа үймүүлээд..Xотхоны захирагч -Vггүй ээ тэд дайрах гээгүй гээд л..Eцэстээ зүв зүгээр байсан 2 талыг хооронд нь үзэлцүүлчээд нөгөө хурандаа алга болоод наачдаг...
2022-02-16
Монголд нөлөөлсөн шдээ оросууд үүнд нь дургүйлхээд бинзенээ хаагаад Монголчууд нусаа хацартаа наагаа биздээ
2022-02-16
За одоо Орос Украин 2 байлдаад эхэлсэн үү ккккк. Сайхан шаах юм аа
2022-02-16
Орос дээрэнгүй булаан эзлэгч орон шүү
2022-02-16
энэ гайтай америк маягийн ардчлал дэлхийн бүх улс оронд сүйрэл авчирна. Удахгүй монголд хүртэл нөлөөлнө. Гай
2022-02-16
Тэнэг мал
Монголд нөлөөлсөн шдээ оросууд үүнд нь дургүйлхээд бинзенээ хаагаад Монголчууд нусаа хацартаа наагаа биздээ