Япон улс нисдэг таксиг үйлчилгээнд явуулахаар бэлтгэж байна
2022-02-16

АНУ-ын онгоц үйлдвэрлэгч Joby Aviation компани Японы ANA агаарын тээврийн компанитай хамтран Японд нисдэг такси үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа талаар TechCrunch мэдээлжээ. 

 

Төлөвлөгөөнд тусгаснаар Америкийн компанийн бүтээсэн, дөрвөн хүний суудалтай цахилгаан онгоц үйлчилгээнд явах аж. Энэ төсөлд Toyota Motor Corporation нь ч оролцох бөгөөд энэ нь шинэ төрлийн тээврийг газрын тээвэртэй хослуулахад шаардлагатай байгаа гэнэ.

 

Энэ үйлчилгээ хэзээ эхлэх, хэрхэн ажиллах талаарх мэдээлэл одоогоор алга байна. Гэхдээ төслийн нарийн мэдээллийг "тухайн цагт нь өгнө" хэмээн талууд мэдэгджээ. Одоогоор дээрх гурван компани дэд бүтцийн хөгжил, нисгэгчдийг сургах, эрхзүйн орчинтой холбоотой асуудлуудыг хэлэлцэж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин