Бразильд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 94-д хүрчээ

img

Бразильд аадар бороо үргэлжлэн орсны улмаас амиа алдсан хүний тоо 94 болсон бөгөөд тэдний дунд хүүхдүүд ч байгаа талаар РИА Новости мэдээлжээ.

 

Амиа алдсан хүмүүсийн найм нь хүүхэд гэнэ. Иргэний хамгаалалтын албаныхан 24 хүнийг аварч чадсан бол 35 хүн ор сураггүйд тооцогдож байгаа аж.

 

Бразильд мягмар гаригт аадар бороо орсны улмаас хөрсний нуралт үүсэж, үер болсон байна. Энэ өдөр зургаан цагийн дотор нэг квадрат метр талбайд 260 литр тунадас унажээ. Энэ нь Бразилийн энэ бүс нутагт хоёрдугаар сард унадаг тунадасны хэмжээнээс харьцангуй их байгаа талаар цаг уурчид мэдээлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ