Кабулд дэлбэрэлт болж, таван хүн амиа алджээ
2022-02-17

Лхагва гаригт Афганистаны нийслэл Кабул хотод хүчтэй дэлбэрэлт болжээ. Энэ талаар Афганистаны Пажвок агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Каулын баруун дүүрэг болох Коте-Сангид болсон энэ дэлбэрэлтийн улмаас таван хүн амиа алджээ. Афганистанд эрх барьж буй "Талибан" хөдөлгөөн энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй байна. 

 

Дэлбэрэлтийн улмаас хэд хэдэн хүн шархдсаныг Италийн хүмүүнлэгийн байгууллагын эмнэлэгт хүргэжээ. Талибууд Афганистаны төрийн эрхэнд гарснаас хойш энэ улсад дэлбэрэлт гарах нь олширсон бөгөөд эдгээрийн ихэнхийг "Исламын улс" бүлэглэл үйлдсэн хэмээн мэдэгдэж байв. Харин лхагва гаригт Кабул хотод болсон дэлбэрэлтийн хариуцлагыг өөр дээрээ авсан бүлэглэл одоогоор гараагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин