Бээжин-2022 нээлтийг 500 сая хүн үзэж, дээд амжилт тогтоожээ

Бээжинд зохион байгуулагдаж буй Өвлийн олимпын нээлтийн ёслолыг телевизээр 500 сая орчим хүн үзсэн нь энэ үйл явдлыг шууд дамжуулсан түүхэнд шинэ дээд амжилтад тооцогдож байгаа гэнэ. Энэ талаар Олон улсын олимпын хорооны маркетинг, телевизийн албаны захирал Тимо Лумме мэдэгджээ.
"Урьд өмнөх нээлтүүдээс хамгийн их үзэгчтэй байсан нь энэ удаагийн наадам болсон гэдгийг итгэлтэй хэлж чадна. Нээлтийг 500 сая хүн үзсэн. Энэ нь нээлтийн ёслолын ажиллагааг телевизээр үзсэн хамгийн өндөр үзүүлэлт" хэмээн Тимо Лумме мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, өмнөх дээд амжилтыг 2014 онд тогтоож байсан гэнэ. 2014 онд Оросын Сочи хотноо Өвлийн олимп болсон бөгөөд энэ олимпын нээлтийн ёслолыг 398 сая хүн үзэж байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ