Украины цэргүүд Донбассын суурингууд руу минометоор бууджээ

Украины Зэвсэгт хүчин хоёрдугаар сарын 17-ны өглөө Донбасс руу гал нээжээ. Энэ талаар Комсомольская правда сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, өөрийгөө тунхагласан Луганскын бүгд найрамдах улсын суурин дөрвөн бүс рүү миномет, гранатометаар буудсан гэнэ.
Үүнээс нэг өдрийн өмнө мөн л гал нээж, тус улсын Батлан хамгаалах яамны нэг ажилтан амиа алдсаны дараа Украины цэргүүдийн байршил руу хариу гал нээсэн гэж Луганскийн Ардын цагдаагийн газар мэдээлж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ