Бээжин-2022: Хятадын тамирчин Эйлин Гу хоёр дахь алтан медалиа хүртлээ
2022-02-18

Хятадын цанын фристайлын тамирчин Эйлин Гу Бээжингийн олимпоос хоёр дахь алтан медалиа хүртлээ. Баасан гаригт дэлхийн хамгийн хүчтэй фристайлчид өрсөлдөн,  хафпайп төрлийн шилдгүүд тодорлоо. 

 

Тэднээс хамгийн өндөр буюу 95,25 оноог Хятадын шигшээ багийн тамирчин Эйлин Гу авсан юм. Тэрбээр өмнө нь биг-эйр төрөлд мөн л алтан медаль хүртэж байв.

 

Харин хоёрдугаар байранд 2018 оны олимпын аварга Канадын тамирчин Кэсси Шард 90,75 оноотойгоор орлоо. Түүнчлэн Канадын өөр нэг тамирчин болох Рейчел Каркер 87,75 оноотойгоор хүрэл медаль хүртсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин