АНУ-ын конгресс Украинд дипломат болон цэргийн тусламж үзүүлэх тогтоол гаргалаа
2022-02-18

АНУ-ын Конгрессын сенат "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх" Украины эрх баригчдын хүчин чармайлтыг дэмжих тогтоолыг санал нэгтэй баталжээ. 

 

Энэ баримт бичигт нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх хүчин чармайлттай нь холбоотойгоор Украинд "улс төр, дипломат, цэргийн дэмжлэг үзүүлэх"-ийг санал болгож, сенатчид Америкийн эрх баригчдыг ийм тусламж үзүүлэхийг уриалсан байна. Ингэснээр Украинд нэмэлтээр зэвсэг нийлүүлнэ гэсэн үг юм. 

 

Түүнчлэн "Украины тусгаар тогтнолыг алдагдуулсан үйлдлийг Оросын талаас хийвэл " Оросыг саатуулах, Европын энх тайвныг сэргээхийн тулд өөрт байгаа бүхий л боломжийг ашиглахыг АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргаанд санал болгосон байна.

 

Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Орос улс Украин руу халдахад бэлэн байгаа хэмээн удаа дараа мэдэгдсэн юм. Харин ОХУ-ын талаас хаашаа ч хэн рүү дайрахгүй гэж удаа дараа мэдэгдсэн ч барууны орнуудын зүгээс Оросыг халдлагад бэлдэж, цэргийн хүчээ зузаатгасан хэвээр байгааг онцолсоор байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин