Ч.Мөнхбаярыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
2022-02-18

Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Ч.Мөнхбаярыг 30 хоногийн хугацаанд цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа.

 

 

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэргээр АТГ-аас шалгаж байна.  

 

Ч.Мөнхбаярыг цагдан хорих тухай прокурорын шаардлага хууль бус, албан хэрэг хөтлөлтийн шаардлага хангаагүй зэрэг шалтгаанаар түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан хуулийн дагуу гомдол гаргана гэдгээ хэлж байна.

 

Ч.Мөнхбаяр нь 2016-2019 онд Хөгжлийн банкны удирдлагын багт ажиллаж байжээ.

Shuud.mn
Сонин хачин