Украины талаас дахин гал нээсэн талаар Луганск мэдэгджээ
2022-02-18

Украины Зэвсэгт хүчин өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Луганск Ард Улсын нутаг дэвсгэр рүү, тэр дундаа Луганскийн захад байх Зеленая Роща дүүрэг рүү гал нээсэн гэнэ.  Энэ талаар Украины өмнөд хэсэгт гал зогсоох, нөхцөл байдлыг тогтворжуулах хяналт, зохицуулалтын хамтарсан төв дэх Луганскийн төлөөлөгчийн газар мэдэгджээ. 

 

"Украины талаас гал зогсоох горимыг гурвантаа зөрчсөн" хэмээн мэдэгдэлд өгүүлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Зеленая Роща, Молочный, Веселенькое гэсэн гурван суурин суманд өртжээ. Луганскийн мэдээлснээр, 120, 82 мм калибрын миномет, түүнчлэн СПГ гранатомет ашиглан гал нээсэн гэнэ. Одоогоор үүний улмаас гэмтэж бэртсэн хүн гарсан эсэх, мөн эвдрэл гэмтлийн талаарх мэдээллийг тодруулж байгаа аж. Өмнө нь, хоёрдугаар сарын 17-ны өдөр Украины талаас 29 удаа буудсан гэх мэдээлэл гарч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Дайн хэрэгтэй бх тэгж байж хэдэн жил амар болнооо...
2022-02-18
ukrian salan tusgaarlagchidruu dairah geed l, baidan suuriig n beldej ogood bga yum bish u
2022-02-18
зочин:
Oросууд цэргээ буцаж татаж байгаа сургаар салан тусгаарлагч нар нь бажга шааж байж ядаж байх шив.
2022-02-18