Ирэх даваа гарагаас 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт орно
2022-02-18

 

Нийслэлийн зарим сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх эсэх санал асуулгын дүнг танилцуулж байна.

 

Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Нийслэлийн Засаг  даргад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхлэх цагт судалгаа хийж, өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Үүний дагуу нийслэлийн боловсролын газраас зохион байгуулалттай арга хэмжээ авч ажилласан байна. Ингэхдээ түгжрэлд нөлөө бүхий сургуулиудын судалгаа гаргаж ажилласан. Анхны судалгаагаар түгжрэлд нөлөө бүхий 78 сургууль байна гэсэн  судалгаа байна. Эдгээр сургуулиудын сурагчдын 25,7 хувь нь такси болон хувийн унаагаар зорчиж байна гэсэн судалгаа гарсан. Үүнээс 59 сургуулийг сонгож авчээ.

 

Санал асуулга гурван хоногийн хугацаанд үргэлжилж өнөөдөр /2022 оны хоёрдугаар сарын 18-ны/ 14:00 цагт дуусчээ.

 

Иргэдийн олонхын дэмжлэг авсан учир ирэх даваа гарагаас  59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгох зохицуулалт хийх юм.

 

59 сургуулийг байршил, зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх

 

  • Сургууль 1 - 07:45 цагт хичээл эхлэх

  • Сургууль 2 -08:15 цагт хичээл эхлэх

  • Сургууль 3 -09:00 цагт хичээл эхлэнэ. 

 

Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийн уян хатан болгох

  • Ажил эхлэх цаг -07:00-10:00

  • Ажил тарах цаг -16:00-19:00

 

07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин