НӨАТ-ын сугалааны тохирлоор 20 сая төгрөгийн 3 азтан тодорлоо
2022-02-21

 

Өчигдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 35,624,484 баримт хамрагдсанаас:

 

  • 20 сая төгрөгийн 3

  • 3 сая төгрөгийн 4

  • 1,5 сая төгрөгийн 34

  • 500 мянган төгрөгийн 340

  • 100 мянган төгрөгийн 3224

  • 30 мянган төгрөгийн 32013 баримт тохиролд таарч азтан боллоо.

 

Үндсэн сугалааны дугаар 13927253. Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 25652019. 

 

Сангийн сайдын 2020 оны 14 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журмын 7.10 дахь хэсэгт Сугалааны тохирлоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно гэж заасны дагуу 20 сая төгрөгийн шалгарсан 3 азтан, шагналыг тэнцүү хувааж авах юм.

 

Эх сурвалж: ТЕГ

Shuud.mn
Сонин хачин
30.000 нь таарахгүй бгаа нь юуных вэ Аззгүй гэхэд арай бишээ Тохирол нь таарсан хүмүүсээ зарлаачээ НО той Машиныг хүн бүтээсэн хүнийг машин бүтээгээгүй блтай
2022-02-21
Зочин:
энэ сугалааг болиоч,нэг удаа ч хожиж үзээгүй,луйвар
2022-02-21