Fox Entertainment, Сергей Бодров нар Чингис хааны тухай түүхэн цуврал бүтээнэ

img

Оросын найруулагч Сергей Бодров Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Чингис хаан болон түүний дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөөллийн талаар өгүүлэх "Хан" хэмээх түүхэн цувралын төсөл эхлүүлсэн талаар  InterMedia агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, төслийг бүтээхэд Оросын AR Content болон Америкийн Fox Entertainment компани хамтран оролцох юм байна. 

 

"Хан" цувралаар эрх мэдэл, мөнгөний төлөөх тэмцэл, шударга ёс, хардалт, урвалт, хайр, нөхөрлөл, жинхэнэ мөрөөдөл гээд хүн бүрийн амьдралд байдаг сонголтуудын талаар гарна. Дэлхий дахины түүхэнд, тэр дундаа манай улсын түүхэнд асар их нөлөөлсөн домогт хүн Чингис хааны талаар өгүүлэх юм.  Fox Entertainment, Крис Коллинз, Лесли Грейф, Сергей Бодров нартай хамтран ажилласнаар гайхалтай санааг хэрэгжүүлж чадна гэж найдаж байна" хэмээн төслийн продюсер  Александр Роднянский өгүүлжээ.

 

Түүхэн цуврал киног Жек Уэзерфордын  "Чингис хаан ба орчин цагийн ертөнцийг бүтээсэн нь" номоос сэдэвлэн бүтээх бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх томоохон эзэнт гүрэн, түүнийг үүсгэн байгуулагчийн талаар өгүүлнэ гэж Америкийн Variety хэвлэл мэдээлсэн байна.

 

Энд дуулгахад, Оросын найруулагч Сергей Бодров өмнө нь "Монгол" киног 2007 онд бүтээж байлаа. Орос, Герман, Казахстан хамтран бүтээсэн энэ кино Оросын "Ника" наадмаас зургаан төрөлд шагнал хүртэж байсны дээр "гадаад хэл дээрх шилдэг кино" төрөлд Оскарын шагналд нэр дэвшиж байв. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эсэргүүцэж жагсъяа. Яагаад монгол найруулагчтай хамтрахгой монголчуудыг улс биш үхэр гэж бодож байгаагаа харуулж байна
2022-02-22
Энэ Бодров гэдэг амьтан юу л хийх бол доо?! Өмнөх "Монгол" гэдэг кинондоо Чингис хааныг, Бөртэ үжинийг дэндүү гутаан доромжилсон өөдгүй муухай бодолтой амьтан. Түүнийгээ "уран сайхан" гэж сэтгэдэг мал даа, уг нь.
2022-02-21
Oligtoi kino hiisen ch yum shig teneg ivan
2022-02-21
Мөнхжаргал:
Тэнэг Бодров болиосой
2022-02-21
Иргэн:
Манайхан оролцохгүй байх хэрэгтэй дээ,оросууд бидний хааны тухай хэзээ ч сайн юм хийхгүй,
2022-02-21
Зочин:
Мал шиг үзэж худал доромжилсон юм хийнэ л дээ , өмнөх Монгол кино шигээ. Муусайн новшнууд эх түүх их эзэн хааныг минь доромжлон мөнгө олно гэхээс үзэн ядаж байна
2022-02-21