Хөгжлийн банктай холбоотой 19 хэргийг сэргээлээ
2022-02-21

Зээл олгох шийдвэр гаргасан Хөгжлийн банкны үе үеийн удирдлагууд, зээл аваад эргэн төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан зэргээр чанаргүй ангилалд орсон зээлдэгчдийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

 

 

Прокурорын байгууллага Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойших хэргийг дахин нягталж буй. Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн, хаасан болон хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 50 орчим хэрэг, материалыг хянаж байна. Уг ажлын хүрээнд тус прокурорын газраас нийт 19 хэрэг, материалыг сэргээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүргүүлээд байна. 

Shuud.mn
Сонин хачин