Польшид Америкийн цэргүүд оролцсон сургуулилалт эхэлжээ
2022-02-21

Польшийн Зэвсэгт хүчний 18 дугаар механикжуулсан дивизийн цэргүүд АНУ-ын 82 дугаар агаар-десантын дивизийн цэргийн алба хаагчидтай хамтран Польшийн зүүн өмнөд хэсэгт хамтарсан сургуулилалт эхлүүлжээ. Энэ талаар хоёрдугаар сарын 20-ны өдөр Польшийн Батлан хамгаалахын сайд Мариуш Блащак Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

"Бид НАТО-ын дорнод чиглэл дэх аюулгүй байдлыг бэхжүүлж байна" хэмээн Польшийн Батлан хамгаалахын сайд бичжээ. 

 

Энд дуулгахад, Украиныг тойрсон хямрал хурцдаж байгаа энэ үед АНУ Польш руу нэмэлтээр 4700 цэрэг илгээсэн юм. Ингэснээр энэ улсад байршуулсан АНУ-ын бие бүрэлдэхүүний тоо 10000 орчим болсон. Хоёрдугаар сард Америкийн десантын цэргүүд Польшид ирсэн бөгөөд эдгээр нь Хойд Каролина дахь 82 дугаар агаар-десантын дивизийн цэргүүд юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин