Ц.Ууганбаярыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа
2022-02-21

Хөгжлийн банкны экс удирдлага болон зээлдэгч нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.

 

 

Шүүхээс Нью Яармаг Хаусинг Прожект ХХК-ийн захирал Ц.Ууганбаярыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргалаа. Түүнийг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр хорихоор болсон байна.

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй /үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцэж, шийдвэр гаргалаа.

 

Ц.Ууганбаяр нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гэр хорооллын барилгажилтын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Түүний Нью Яармаг Хаусинг Прожект ХХК “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэхээр ТОСК-тай хамтран Хөгжлийн банкнаас 142.4 тэрбум төгрөгийн зээлийг авчээ. Зээлийн 59.4 тэрбумыг эргэн төлсөн ч 117.9 тэрбум төгрөгийн өр хуримтлагдаад буй аж.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар хязгааргүй шуналтай хүн бэ
2022-02-21
зочин:
Kүүвэ чухам хэдэн цаасны бараа харангуут юм үзээгүй амьтан шиг л идэж уух юмаа ..энэ жонхуугын залуус. -баттулгад боловсон хүчний нөөц байхгүй. дандаа хулгайчууд- гэж Tарвага найз нь хэлж байсан. үнэн л хэлж байж
2022-02-21
Женко ч мөн ч олон залуусыг эвдэж сүйтгэж байна даа аа
2022-02-21