Путин Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрч, цэргээ оруулахаар боллоо
2022-02-22

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрч, улмаар энэ хоёр улстай найрамдал, хамтын ажиллагаа, хамтын тусламжийн гэрээнд гарын үсэг зурлаа. 

Эдгээр баримт бичгийг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр Төрийн Дум, Холбооны зөвлөл соёрхон батлах бөгөөд хоёр танхимын төлөөлөгчид энэхүү гэрээг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай Путиний энэхүү шийдвэрийг Сири, Өмнөд Осети, Абхази гэсэн орнууд дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

Цэргээ оруулна 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ийнхүү дээрх хоёр улсыг хүлээн зөвшөөрсний дээр эдгээр улсын нутаг дэвсгэр дээр "энх тайвныг дэмжих" үүднээс Оросын Зэвсэгт хүчний цэргүүдийг оруулах тушаалыг Батлан хамгаалах яамдаа өгсөн байна.

Путиний мэдэгдэл гарсны дараа Оросын цэргүүд хөдөлж эхэлснийг харуулах дүрс бичлэгүүд олон нийтийн сүлжээгээр тархжээ. Бичлэгт өгүүлснээр, эдгээр цэргийн цуваа нь Бүгд Найрамдах Донецк Ард Улсыг зорьж байгаа гэх бөгөөд гэхдээ одоогоор эдгээр бичлэг нь баттай эсэх нь тодорхойгүй байна.

"Түүхэн үйл явдал"

Энэ хоёр улсыг Орос хүлээн зөвшөөрсөн нь түүхэн үйл явдал гэж БНДАУ-ын тэргүүн мэдэгджээ.

"Энэ бол шударга ёс, үнэн сэргэж буй явдал. Бид урагшаа итгэл төгс харж байна" хэмээн Денис Пушилин Телеграм хуудсандаа бичсэн байна. Түүнчлэн "тайван ирээдүйд хүчтэй Оросын Донбассыг бүтээх итгэл төрүүлсэн шийдвэр" хэмээн онцолжээ.

Путин зохих баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Донецкийн оршин суугчид төв талбай дээрээ гарч ирэн, баяр тэмдэглэн хашгиралдаж, салют буудуулсан байна. Харин тэднийг аюулгүй байдлыг харгалзан нэг их удалгүй тараажээ. 

Украин эрүүгийн хэрэг үүсгэв

Орос улс БНДАУ, БНЛАУ-ыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор Украинд эрүүгийн хэрэгр үүсгэжээ. Даваа гаригийн үдэш Оросын Ерөнхийлөгч Владимир Путин олон улсын хууль тогтоомжийн дагуу Украины нутаг дэвсгэрт тооцогддог, өөрсдийгөө тунхагласан Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсний дараа ийм алхам хийхээс аргагүй болсон гэж Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдэгдсэн байна. 

Түүний онцолсноор Украины хилийг өөрчлөхийг уриалахыг хориглосон эрүүгийн хуулийн зүйл ангийн дагуу хэрэг үүсгэжээ. Прокурорууд энэ хэрэг дээр нарийвчлан ажиллах бөгөөд үүнтэй холбоотой Оросын албан тушаалтнууд хилийн чанадыг зорихдоо хүндрэлтэй учирна гэж Венедиктова цохон тэмдэглэсэн байна. 

"Бид мэдээд байсан юм" буюу барууныхан хориг тавина 

Путин ийнхүү Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрөх шийдвэр гаргасны дараа барууны орнууд хариу арга хэмжээ авах ажилдаа шуурхайлан орлоо. 

"Оросын зүгээс ийм алхам гарна гэдгийг бид урьдчилан мэдэж байсан, нэн даруй хариу арга хэмжээ авахад бэлэн" хэмээн Цагаан ордон мэдэгдээд БНДАУ, БНЛАУ-д америкчуудыг хөрөнгө оруулалт, худалдаа, санхүүжилт хийхийг хориглосон тушаалыг Байден тун удахгүй гаргана гэдгийг онцолжээ. 

Түүнчлэн олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа зөрчсөн Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна хэмээн мэдэгджээ. Үүнд эдийн засгийн хоригууд багтах бөгөөд түншүүдтэйгээ хамтран дараагийн алхмыг хийнэ хэмээсэн байна.

Путиний мэдэгдлийн дараа Байден Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, болсон хэргийн талаар хэлэлцжээ. Мөн Герман, АНУ, Франц улс Оросын үйлдэлд нэгдсэн хариу өгөхөөр тохиролцсон талаар Германы канцлер Олаф Шольц мэдэгдсэн байна. Гэхдээ чухам ямар хориг арга хэмжээ авах талаар тэрбээр тодорхой мэдээлсэнгүй. 

Британи улс Путиний энэ шийдвэрийг Минскийн хэлэлцээрийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн үзэж байгаагаа илэрхийлсний дээр мягмар гаригт шинэ хориг арга хэмжээний талаар зарлахаар болсон байна. Харин Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг зарлан хуралдуулахыг уриалжээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин Зочин:
Хуцдаг хужаа вэ?
2022-02-24
Зочин Зочин:
АНУ хамгийн муухай улс.Улс орнуудыг байнга алалцуулж ашиг олдог.
2022-02-24
Mggg:
АНУ байнга л их газрын сул дорой улсуудыг асуудалд оруулж байх юм даа. Өөрсдөө далайн чандад асуудлаас хол. Их газраас ашиг хонжоо хайж улс орнуудын зовлонгоор зоолох зорилготой эвгүй бодлоготой. Бүх улс мэдсээр байхад Украйны төр байгаа манай хэдэн шуналт шиг гарууд улсаа хэрхэн сүйрүүлж байгаа бид харж байна. Энэ бол том сургамж.
2022-02-24
Зочин Зочин:
АНУ хамгийн муухай улс.Улс орнуудыг байнга алалцуулж ашиг олдог.
Үнэншд
2022-02-22
За гуцаад байгаарай
2022-02-22
Хахахаха
2022-02-22
MAN:
Amerikiig dagaad yu bolov. Liviya. Iraq. Sirya. Afganistan.Egypt Tunis. Buun tsus nuj. durvelt. Harin Egypt. Tunis ni arai uhaantai ulsaa uldlee. Busad yasan be balgas uhdel bolood . Etsesd ni 20 jiliin daraa Afganistanaas Amerik zugtaasan. Chi yu bodoj bn. Munkhiin hursh bj l bn. Oros eh orondoo l bn. Ijil undestenee l gej bn. Amerik NATO chadah yum bol tsergee oruulah blgui. Tegvel bi yu ch duugarahgui ee. Orosyg salam zodood ehelehiig ni huleeye dee. Germany. France 2 garaa hudulguhgui gedegt murii tavinaa.
2022-02-22
Юм мэдэж уншиж байж бичээрэй.Казахстан Монгол улс хоёрын дунд ОХУ-н газар нутаг байдаг байгаа шүү.Казахстан Монгол улс хоёр хил залгаа биш гэсэн үг.
2022-02-22
баян өлгийг ингэвэл яах уу бид яаж ч чадахгүй бодох л юм
2022-02-22
Хахахаха
Zochin:
Mash zov shiidver.Orosiig barahgui ee .baruumii ologchin nohoinuud Amerik ahiinhaa horon ugend orood booj uhlee umhii gichiinuud
2022-02-22
доорхи тэнэгт:
жинхнээ дэрэмчин чинь өнөө цагт Путин л болчихоод байна даа. Дэлхийн 200 гаруй улсаас хэд нь Украйны талд орох вэ, харахгүй юу. Манай улс одоо болтол Крымийн эзлэн түрэмгийллийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Түдгэлзсэн байр суурь хэвээрээ. Баттулга боловсолгүй амьтан Крым, Артек гэж ярьж байгаад нам болсон
2022-02-22
Зочин Зочин:
Хуцдаг хужаа вэ?
За гуцаад байгаарай
naad kazakuud chini dvrvej irsen hvmvvs uvs aimgiin gazar nutag deer amidardag yum.
2022-02-22
Үнэншд
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчилж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй билээ. Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудад тусламжийн гараа сунгаж, эдгээр улсуудыг Америк, Англи, ХБНГУ, Европын дээрэмчдээс хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-02-22
доорхи тэнэгт:
жинхнээ дэрэмчин чинь өнөө цагт Путин л болчихоод байна даа. Дэлхийн 200 гаруй улсаас хэд нь Украйны талд орох вэ, харахгүй юу. Манай улс одоо болтол Крымийн эзлэн түрэмгийллийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Түдгэлзсэн байр суурь хэвээрээ. Баттулга боловсолгүй амьтан Крым, Артек гэж ярьж байгаад нам болсон
дэл:
Орос хүссэн хүсээгүй халхавч хэрэгтэй eвропын холбооноос тэр нь украиныг хуваагдахад хүргэлээ
2022-02-22
зочин:
Hэг л өдөр баян өлгийн казакууд - Tа нарыг хөгжихыг харсаар 30 40 жил боллоо.. байдаггүй шүү . яаршиг цаашаа бид нутгаа аваад Kазакстанд нэгдлээ - гэх вий дээ..
2022-02-22
Юм мэдэж уншиж байж бичээрэй.Казахстан Монгол улс хоёрын дунд ОХУ-н газар нутаг байдаг байгаа шүү.Казахстан Монгол улс хоёр хил залгаа биш гэсэн үг.
naad kazakuud chini dvrvej irsen hvmvvs uvs aimgiin gazar nutag deer amidardag yum.
Z:
Harin teh. Baihgui shuu tee
2022-02-22
Z:
Baga teneg. Orosiig dagaad saihirsan uls delhiid gants ch alga. Huseed baival Oros ruugaa yavj amidar! Yas uman deeree US visa garchihval geed l goridood suudag bizdee! Orosiin visa garaasai geed uhlee def hun baihgui. Orost ochood chamaig hen ch toohgui, baga yastan gej dord uzegdene.
2022-02-22
MAN:
Amerikiig dagaad yu bolov. Liviya. Iraq. Sirya. Afganistan.Egypt Tunis. Buun tsus nuj. durvelt. Harin Egypt. Tunis ni arai uhaantai ulsaa uldlee. Busad yasan be balgas uhdel bolood . Etsesd ni 20 jiliin daraa Afganistanaas Amerik zugtaasan. Chi yu bodoj bn. Munkhiin hursh bj l bn. Oros eh orondoo l bn. Ijil undestenee l gej bn. Amerik NATO chadah yum bol tsergee oruulah blgui. Tegvel bi yu ch duugarahgui ee. Orosyg salam zodood ehelehiig ni huleeye dee. Germany. France 2 garaa hudulguhgui gedegt murii tavinaa.
Z:
Teleg mini tegvel ter Oros ruugaa zail! Oros dagaad hogjson uls tsaana chini haana ch alga bna
2022-02-22
zochin:
orosiig dagaad hugjsun uls baina uu.
2022-02-22
Z:
Harin teh. Baihgui shuu tee
123:
Орос улс хаант засгийн үеэс эхлэн улс орныг хагалан бутаргаж бага ястнуудыг тусгаар болгоод дараа нь өөртөө нэгтгэдэг арвин туршлагатай. Жишээ нь:Буриад Тува Саха гэх мэт
2022-02-22
харин тиймээ тэнэг хүнд ч ойлгомжтой байхад элбэгдорж мэтийн новшнуудыг чөтгөр аваг
2022-02-22
Хаха:
Америк л гэх юм европын холбоо орос 2р хавчаад алж бна штэ хувьсгалыг нь андаж байгаад бослого болгоод одоо тусдаа улс болчихлоо
2022-02-22
Z:
Teleg mini tegvel ter Oros ruugaa zail! Oros dagaad hogjson uls tsaana chini haana ch alga bna
Ганхуягаа:
Тэнэгээ олонд бүү дэлгэ
2022-02-22
Энэ бол дайн:
Ингэж газар нутгаа тэлээд байгаа улс даа. Одоо удахгүй ОХУ д нэгдэнэ биз
2022-02-22
Монголхүү:
Манайд л улам хүнд болох нь дээ. Гурав дарь хөршийн бодлогод нилээд том бэрхшээл үүсэх нь дээ. Дипломатууд нь дандаа арын хаалга хэн нэгний татаасаар томилогдсон хоосон толгойнууд. Аюулгүй байдал судлал нь хэдэн үеээ өнгөрөөсөн, оросоос өөр эх сурвалжгүй өвгөчүүд. Яанам бэ энэ улс орон.
2022-02-22
gankhuyag:
энэ америк дэлхийн энд тэнд хор хутгаад явахий америк хоосон ардчилал яриад очсон дэлхийн сайн сайхан болсон орон бна уу манайхныг 90 оны эхнээс элбэгдорж мэтийн хэдэн газруудыг хөөргөөд хүрсэн үр дүн нь ямар бна өнөөдөр учраа олоогүй хүнд бгаа биз дэ одоо украйн тоглоом нь болоод явж бна