Байден хориг арга хэмжээ тавих тушаалд гарын үсэг зурлаа
2022-02-22

ОХУ Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг хүлээн зөвшөөрсөнтэй холбоотойгоор хориг арга хэмжээ авах тухай тушаалд гарын үсэг зуржээ. 

 

Ингэснээр Донецк, Луганск руу АНУ-аас бараа, үйлчилгээ, технологийн экспорт, реэкспорт, худалдаа, нийлүүлэлт хийхийг албан ёсоор хориглохоор болж байгаа юм.

 

Даваа гаригийн үдэш Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дээрх хоёр улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх шийдвэр гарган, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар хоёрдугаар сарын 22-ны өдөр Төрийн дум энэ баримт бичгийг соёрхон батлахаар болсон юм. Харин энэ шийдвэрийг АНУ Минскийн хэлэлцээр зөрчсөн хэрэг хэмээн үзэж байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин