Брент маркийн газрын тосны үнэ 2014 оноос хойш анх удаа 97 долларыг давлаа
2022-02-22

2022 оны дөрөвдүгээр сард нийлүүлэх Брент маркийн газрын тосны фьючерс үнэ Лондонгийн ICE бирж дээр 2,19 хувиар өсөж, баррель нь 97,48 долларыг давжээ. 

 

Цаашлаад хоёрдугаар сарын 22-ны өдөр Брент маркийн газрын тосны үнэ 2,34 хувиар нэмэгдсэнээр баррель нь 97,62 долларт хүрсэн байна. Өмнө нь 2014 оны есдүгээр сард л энэ маркийн газрын тос ийм үнийн төвшинд хүрч байжээ. 

 

Харин 2022 оны дөрөвдүгээр сард нийлүүлэгдэх WTI газрын тосны фьючерс үнэ 3,41 хувиар нэмэгдэж баррель нь 93,29 ам.долларт хүрсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
баярлалаа, орос ахаа
2022-02-22