ОХУ Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрснийг Сири албан ёсоор дэмжив
2022-02-22

Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх тухай Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний шийдвэрийг Бүгд Найрамдах Сири Улс бүрэн дэмжиж байна. Энэ талаар Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Микдад мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр Оросын төрийн тэргүүний шийдвэр нь түүхэн үйл явдал гэнэ. "Сири улс Ерөнхийлөгч Путиний мэдэгдлийг бүрэн дэмжиж байна. Барууны орнуудын бодлогод ийм байдлаар л хариу өгч болно гэж хэлье" хэмээн тэрбээр цохон тэмдэглэжээ.

 

Микдадын онцолсноор, Барууны орнууд терроризмыг дэмжиж, хүчний бодлогыг хаа сайгүй хэрэгжүүлдэгийн дээр зарим тохиолдол өөрсдийгөө аялдан дагалдуулахын тулд зөөлөн хүчний бодлого ашигладаг аж. Харин ОХУ Донецк, Луганскийг хүлээн зөвшөөрөхөөр шийдсэн нь Барууны сүйтгэгч бодлогыг сөрж, энх тайвныг бэхжүүлнэ хэмээн Сирийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Орос шиг дээрэмчин улс дэлхийд байхгүй.Монголоос Тува,Буриад, Алтай улсыг дээрэмдсэн
2022-02-23
зочин:
Монголын усан тэнэг удирдагчид (УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд)Украины асуудлаар дэлхийн зартай дээрэмчин Америк, Монголын минь мөнхийн хөрш агуу их Орос хоёрын хэний талд орохоо мэдэхгүй өмдөндөө шээсэн мэт алцагнаж байна.Уг бидний өвөг дээдэс их эзэн Чингэс хаан өмнө зүгт тангууд байгааг өглөө бүр сануулж бай гэж хойч үедээ захиж, эх орныхоо төлөө цогтой тэмцэгч Галданбошигт, Богд хаан, сайн ноён хан Намнансүрэн,их жанжин Сүхбаатар, Чойбалсан, суут удирдагч Цэдэнбал нар бүгдээрээ л Оросын удирдагчдыг "Баатар цагаан хаан" гэж хүндэтгэн авайлдаг байсан юм шүү. Иймээс энэ эгзэгтэй мөчид Монгол улс маш хурдан "Оросын баатар цагаан хаан" агуу удирдагч Путиныг шууд дэмжсэн мэдэгдэл гаргах нь Монголын хойшдын тусгаар тогтнолын жинхэнэ баталгаа болно шүү дээ. Даан ч манай усан тэнэг удирдагчид алцагнаад байна л даа.
2022-02-23
зочин:
Орос улс хэнийг ч эзлэн түрэмгийлээгүй. Харин АНУ, Англи, ХБНГУ, Франц мэтийн улсууд Африк тивийг бүхэлд нь, Австрали, Энэтхэг, Ойрхи дорнодын улс орнууд, Латин Америкийн улс орнуудыг цэрэг зэвсэгийн хүчээр шууд эзлэн түрэмгийлж, хүн ардыг нь алж хядан боолчиж, газар нутаг, байгалийн баялагийг нь зуу, зуун жил хуу тонон дээрэмдсэн гутамшигт түүхтэй билээ. Донецк, Луганскийн бүгд найрамдах улсуудад тусламжийн гараа сунгаж, эдгээр улсуудыг Америк, Англи, ХБНГУ, Европын дээрэмчдээс хамгаалж байгаа агуу их Орос улсыг буруутгах эрх хэнд байхгүй. Оросыг хэн буруутгана тэр жинхэнэ дээрэмчин мөн болой.
2022-02-23
Зочин:
Манайх зөвшөөрч тэнэгтэхгүй байлгүй дээ, түмний шившиг болно шүү
2022-02-22