ОХУ дипломатуудаа Украинаас нүүлгэн шилжүүлнэ

ОХУ Украинаас дипломатуудаа нүүлгэн шилжүүлэх эрмэлзэлтэй байгаа талаар Оросын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. Энэхүү мэдэгдэлд Украиныг элчин сайдын яамны аюулгүй байдлыг хангах олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлээгүй хэмээн буруутгасан байна.
"Киев дэх Оросын ЭСЯ, Одесс, Львов, Харьковд байх манай орны Ерөнхий консулын газрууд удаа дараа халдлагад өртсөн. Оросын дипломатууд түрэмгийн үйлдлийн бай боллоо. Тэднийг сүрдүүлж, машиныг нь шатаасан" хэмээн ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлсэн байна.
Түүнчлэн, эдгээр сүрдүүлгэд Киевийн эрх баригчид хариу арга хэмжээ аваагүй, Венийн конвенцоор хүлээсэн үүрэг хариуцлага байгаа ч Оросын дипломатуудыг хамгаалаагүй хэмээн цохон тэмдэглэжээ. Тиймээс ойрын үед Украинаас дипломатуудаа нүүлгэн шилжүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, аюулгүй байдлын үүднээс АНУ дипломатуудаа Украинаас нүүлгэн шилжүүлсэн. Өмнө нь Киев дэх ЭСЯ Львовт шилжин ажиллаж байсан бол одоо Польшид байрлаж байгаа бөгөөд нөхцөл байдал тогтворжтол Польшид үйл ажиллагаа явуулах аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ