Япон Оросын эсрэг хориг арга хэмжээ тавилаа

Япон улс Украиныг тойрсон нөхцөл байдлын улмаас Оросын эсрэг хориг арга хэмжээ тавьсан талаар Ерөнхий сайд Фумио Кисида мэдэгдлээ.
Хориг тавьснаар Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Бүгд Найрамдах Донецк Ард Улсын төлөөлөгчдөд Япон руу зорчих виз олгохгүй аж. Түүнчлэн Оросын улсын өрийн эсрэг хориг тавьсан бөгөөд Японд шинээр облигаци гаргахыг хоригложээ.
Үүнээс өмнө Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөж, Оросын 27 хуулийн этгээд, хувь хүний эсрэг хориг тавьсан юм. Тэдний дунд "Донбасс дахь Москвагийн ажиллагааг санхүүжүүлэгч" банк, байгууллагууд багтжээ. Түүнчлэн БНЛАУ, БНДАУ-ыг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн Төрийн Думын 351 гишүүнийг хоригт багтаажээ. Үүний араас АНУ, Канад Оросын эсрэг хориг тавихаар зэхэж байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ