Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээлийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна
2022-02-23

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын ажлын хэсэг мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Шалгалтын явцад 800 гаруй хуудас материал цуглаад байна. Хөгжлийн банкны нийт зээлийн 68.9 хувь буюу 1 их наяд 874 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна. Харин 31.1 хувь буюу 845 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагаар олгосон.

 

 

Хөгжлийн банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байна. Монголбанкны тооцооллоор 1.3 их наяд төгрөг болгож, эрсдэлийн санг нэмэгдүүлсэн.

 

Хөгжлийн банк 2012 оноос нийт 7.4 их наяд төгрөгийн зээл олгосноос 2021 оны байдлаар 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй байна. Нийтдээ 1.2 их наяд төгрөгийн 30 зээл чанартай байна.

 

Нийт зээлийн зарцуулалт

 

84.1 хувь буюу 2.7 их наяд төгрөгийн 52 зээлийн зарцуулалт зориулалтын

20 аж ахуйн нэгжийн 21 зээл зориулалтын бус байна.

 

Нийт зээлийн барьцаа хөрөнгө

 

53.9 хувь буюу 1.7 тэрбум төгрөгийн 39 зээлийн барьцаа хөрөнгө хангалтгүй

46.1 буюу 1.4 их наяд төгрөгийн зээлийн барьцаа хангалттай байна.

 

Амжилттай хэрэгжиж буй төслүүд

 

  1. ДЦС Дорнод бүсийн эрчим хүчний газар

  2. Газрын тос боловсруулах үйлдвэр

  3. Говь комбинат

  4. МИАТ

  5. Зорчигч тээвэр

  6. Монцемент

  7. Монполимет

 

Ажлын хэсгийн дүгнэлт:

 

  1. Хөгжлийн банкны хууль эрхзүйн зохицуулалтыг ойрын хугацаанд сайжруулах, банкны бүтэц, засаглалыг сайжруулах

  2. Хөгжлийн банкнаас зээл авсан 61 зээлдэгчийн төсөл хөтөлбөрийг газар дээр нь очиж нэгбүрчлэн тулгаж үзэх 

  3. Хөгжлийн банкнаас гаргаж өгсөн тоо баримтыг дахин нягтлан шалгаж үзэх

  4. Барьцаа хөрөнгийг тогтоох мэргэжлийн шинжээч, үнэлгээчдийн баг бүрдүүлэх

  5. Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойш хийгдсэн 10 удаагийн шалгалтын мөрөөр хийгдсэн ажлыг шалгах

  6. Зээлдэгчийн данс, санхүүгийн бусад баримтуудыг шалгаж, дүгнэлт хийх

  7. Эцсийн өмчлөгчийг тогтоох зэрэг ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байгааг танилцууллаа.

 

Шалгалтаар Хөгжлийн банк арилжааны банкуудад тавигддаг зургаан шаардлагын гурвыг нь хангахгүй байна. Мөн тус банкны хяналт шалгалт маш сул байгааг ажлын хэсгийн ахлагч тэмдэглэлээ.

 

Өнөөдрийн байдлаар 21 аж ахуйн нэгж, байгууллага 48.9 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөд байна.

Shuud.mn
Сонин хачин
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос бөөрийг 760,000 долларын үнээр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид таны визээ хагалгаанд орохоор болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахын тулд танд мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Хэрэв та байгаа бол тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
2022-02-23