НАТО-ийн онгоцууд байлдааны бэлэн байдалд орсон гэж эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, Хойд Атлантын блок Украиныг тойрсон нөхцөл байдал хурцадсан үед 100 гаруй байлдааны онгоцыг ашиглахад бэлэн гэнэ. Орос улс БНДАУ, БНЛАУ-ыг хүлээн зөвшөөрснийхөө дараа Украин руу "өргөн цар хүрээтэй довтлохоор төлөвлөж байгаа" гэж Столтенберг үзэж байгаа аж.
"Бид Оросыг ухрахыг уриалж байна. Дайралтаас татгалзахад хэзээ ч оройтдоггүй" хэмээн Столтенберг мэдэгджээ.Мөн шаардлагатай тохиолдолд зүүн Европт цэргийн хүчээ нэмэгдүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн байна.
Энд дуулгахад, Украиныг тойрсон асуудал хурцдаж, улмаар Орос улс Донецк, Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээ тавьж, ОХУ Украин руу довтлохоос сэргийлэхийг хичээж байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |