Украины улс төрч: Зеленскийн алдаанаас болоод Украин дайны ирмэгт ирлээ

Ерөнхийлөгч Владимир Зеленскийн буруутай үйлдлийн улмаас Украин өргөн цар хүрээтэй дайны ирмэг дээр ирсэн гэнэ. Ийм байр суурийг Украины улс төрч Александр Долженков илэрхийлжээ. Түүний өгүүлснээр, нөхцөл байдлыг өөрчлөх, Украины амьдралыг сайжруулах түүхэн боломж Ерөнхийлөгчид байсан ч тэр үүнийг ашиглаагүй гэнэ.
"Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлж, хүн амын хэт туйлширсан бүлгүүд рүү харахгүй байх байсан юм. Зеленскийд боломж байсан, гэвч тэр үүнийг ашигласангүй" хэмээн Долженков "Наш" сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүнчлэн Зеленский 2019 онд төрийн эрхэнд гарах үедээ Крым, Донбассыг эргүүлэн авна гэж хүн амдаа амласан, мөн өөрийг нь эрх барьж байх жилүүдэд цэргийн ажиллагаа гарахгүй гэж удаа дараа мэдэгдэж байсныг Украины улс төрч онцолсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ