АНУ Украин руу цэрэг илгээхгүй
2022-02-24

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украин руу цэрэг илгээх төлөвлөгөөгүй байгаа гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, Байден Украин руу цэрэг илгээхээр төлөвлөөгүй, цэрэг илгээх нөхцөл байхгүй гэнэ. "Бид Оростой байлдахаар зэхээгүй, мөн Оростой байлдахын тулд цэрэг илгээх төлөвлөгөөгүй" хэмээн Псаки мэдэгджээ.

 

Өмнө нь Украиныг тойрсон асуудлаар Байден мэдэгдэл хийхдээ Москвад хүчээр дарамт шахалт үзүүлэх боломжгүй хэмээгээд "Оростой байлдах хүсэлгүй" гэж онцолж байлаа. Харин үүний оронд эдийн засгийн хориг арга хэмжээ тавихаар болсон юм.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн оноос эхлэн барууныхан Оросыг Украин руу халдахаар хил дээр олон мянган цэрэг бэлтгэж байна хэмээн буруутгаж, энхийн замаар асуудлыг шийдэхийг уриалж байлаа. ОХУ Украин руу халдах төлөвлөгөөгүй, дотооддоо цэргийн сургуулилалт хийж байгаа гэсэн хариултыг удаа дараа өгч байсан юм. Улмаар хоёрдугаар сарын 21-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинаас салан тусгаарлаж, өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Үүнийг барууны орнууд Украин руу халдахын эхлэх хэмээн үзэж Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж эхэлсэн юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин