Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор хоригдож буй долоон хүн
2022-02-24

АТГ-аас Хөгжлийн банкны зээл олгох шийдвэр гаргасан албан тушаалтнууд болон  зээл авсан аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудыг цагдан хорих хүсэлтээ хүргүүлсэн билээ. Одоогийн байдлаар шүүхээс Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан долоон хүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Тэднийг нэг сарын хугацаанд цагдан хорих шүүхийн шийдвэр гараад байна.

 

Зээл олгосон талаас

 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр

Хөгжлийн банкны дэд захирал асан Ч.Мөнхбаяр

Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу нарыг цагдан хорилоо.

 

Н.Мөнхбат дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй

 

 

Яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр 2022 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорилоо.

 

Б.Батбаяр дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй

 

 

Яллагдагч Б.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа" тул 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн цагдан хорив.

 

Ч.Мөнхбаяр өөрийн амь насанд халдаж болзошгүй

 

 

Яллагдагч Ч.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй / тул 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хорилоо.

 

Б.Чойжилжалбуу гэрчийг дарамталж, сүрдүүлсэн

 

 

Яллагдагч Б.Чойжилжалбууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг ...дарамталсан, ...сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорив.


 

Харин зээлдэгчдээс

 

"Капитал" банкны захирал А.Ариунболд

"Алтай констракшн" компанийн захирал Х.Бат-Эрдэнэ

 Нью Яармаг Хаусинг Прожект ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр нарыг хориод байна.

 

А.Ариунболд гэрчийг дарамталсан

 

 

Шүүгдэгч А.Ариунболдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг дарамталсан ...сүрдүүлсэн үндэслэл бүхий ...мэдээлэл байгаа” үндэслэлээр 1 сарын хугацаагаар цагдан хорив.

 

Х.Бат-Эрдэнэ дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй

 

 

Яллагдагч Х.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /албан тушаалын байдлаа урвуулан ашигласан/, 18.6 дугаар зүйлийн /мөнгө угаах/ 2.2 дахь хэсэгт /байнга, тогтвортой үйлдэж/ заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн цагдан хорив.

 

Ц.Ууганбаяр өөрийн амь насанд аюул учруулж болзошгүй

 

 

Яллагдагч Ц.Ууганбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "…Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан…" гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй /үндэслэлээр 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорилоо.

Shuud.mn
Сонин хачин
Nam bus irgen:
Shijgiin urood tsaraitai LALRUUD bna. Amia horlono ch geh shig tsagaa tulahaar chadahgui ee naad bandi chini.
2022-02-24
Зочин:
Энэ хэд яах вэ тодорхой харин одоо энэ хэдийн зээлийн эрхыг нээж огч бсан ТУЗ-ын дарга гишуудийг хурдан шиг шалгаачээ тэд нар хамгаалалтаа аваад явж бгаа шуу дээ одоо хашиж бгаа албан тушаалаас нь зайлуулах хэрэгтэй эртхэн ходлох хэрэгтэй зарим нь дэд сайд торийн нарын газрын дарга хийгээд явж бна шуу дээ
2022-02-24
kkkk:
өөрийн амь насыг хөнөөж болзолжгүй гдг их ноцтой юма, дарга нарыг нэрлэхээс айж дарамталж бгаа юм шг
2022-02-24