Зүүн салааны микроны чиглэл өөрчлөгдлөө
2012-01-23

Зүүн салаанаас КТМСургууль хүртэл иргэдэд үйлчилдэг байсан микро автобусны чиглэлийг 1-2 км нэмж сунгалаа. Баянзүрх дүүргийн хоёр болон дөрөвдүгээр хорооны нийт 25 000 иргэн суудаг гэр хороолол руу шинэ зам тавигдсан тул чиглэлийг шинэчилжээ. Өөрөөр хэлбэл, хуучин буудлаасаа цааш 801 дүгээр цэргийн ангиар дайрч, “Хотол чуулган дэлгүүр” хүрч эцсийн буудалд зогсохоор болсон байна. Нийтийн тээврийн үйлчилгээний туслах чиглэл ТШ:9 буюу микро автобусны шинэ буудлыг өнөөдөр нээж байгаа гэнэ. Одонт хороо-Зүүн салаа-Сансар-Хотол чуулган дэлгүүр гэсэн уг чиглэлд хоёр компаний нийт 26 микро автобус үйлчилнэ. Өглөөний 6:30-аас оройн 22:15 цаг хүртэл хоорондоо дөрвөн минутын хүлээлттэйгээр үйлчлэх хуваарьтай байдаг аж.
Shuud.mn
Сонин хачин