Трамп: Дэлхий дахины хувьд гунигтай үйл явдал боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагаа нь дэлхий дахинд гунигтай үйл явдал боллоо хэмээн мэдэгджээ. Тэрбээр Фокс Ньюс сувагт өгсөн ярилцлагадаа ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна.
"Энэ бол дэлхий дахин, улс орон, дэмий л алуулах олон хүний хувьд үнэхээр гунигтай үйл явдал боллоо" хэмээн Трамп цохон тэмдэглэсэн байна. Түүнчлэн, өөрийг нь төр барьж байх үед ийм зүйл болохгүй л байх байсан хэмээн онцолжээ.
Энд дуулгахад, Владимир Путин Донбассын бүгд найрамдах улсуудын тэргүүнүүдээс ирсэн хүсэлтийг хүлээн авч тусгай цэргийн ажиллагаа явуулахаар болсноо зарласан юм. Үүнээс хойш барууны болон Украины хэвлэлүүдээр зөвхөн Донбасст биш Украины нийслэлд дэлбэрэлт болж байгаа талаар мэдээлсээр байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ