Оросын БХЯ: Гагцхүү цэргийн дэд бүтцэд цохилт өгч байна

ОХУ Донбасст тусгай цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг Оросын Ерөнхийлөгч Владимир Путин хоёрдугаар сарын 24-ний өдөр гаргасан. Үүнээс хойш нэг их удалгүй, байлдааны бэлэн байдалд байсан цэргүүд нь Украинд цохилт өгч эхэлсэн юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр Оросын зэвсэгт хүчин Украины хотуудад цохилт өгөөгүй, энгийн ард иргэдэд ямар ч аюул учруулахгүй гэнэ. Түүнчлэн гагцхүү цэргийн дэд бүтэц, агаараас эсэргүүцэн хамгаалах объектууд, цэргийн аэродромууд, Украины Агаарын цэргийн хүчинд оновчтой цохилт өгч байгааг онцолжээ.
КП агентлагийн мэдээлснээр, Украины зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид зэвсгээ хаян эзлэсэн байршлаа олноороо орхиж байгааг тагнуулынхан мэдээлсэн байна. Мөн Оросын онгоц, хуягт техник сүйрсэн тухай мэдээлэл худал гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ