АНУ: Чернобылийн АЦС-ын ажилтнуудыг оросууд барьцаалсан

Оросын цэргүүд Чернобылийн Атомын цахилгаан станцын ажилтнуудыг барьцаалсан гэнэ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ.
"Оросын цэргүүд Чернобылийн станцын ажилтнуудыг барьцаанд байлгаж байгаа тухай мэдээллийг сонсоод бид бухимдаж байна" хэмээн Псаки мэдэгджээ.
Энэ нь цацраг идэвхит хаягдлыг хянахад нэн шаардлагатай станцын хэвийн ажиллагааг алдагдуулж, улмаар нэн аюултай нөхцөлийг үүсгэж болзошгүй хэмээн Псаки мэдэгдсэн байна. Тиймээс энэ үйлдлийг буруушааж, барьцааны хүмүүсийг суллахыг уриалж байгаагаа Цагаан ордны төлөөлөгч мэдэгджээ.
Украины тал Чернобылийн АЦС дахь хяналтаа алдсан гэдгийг Украины эрх баригчид баталсан байна. "Чернобылийн АЦС Оросын цэргүүдийн хяналтад орсон" хэмээн Украины эрх баригчид мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ