Ж.Эрхэмбаатар: Хөгжлийн банкны зээлдэгчийн хэргийг гацаасан шүүгчид хариуцлага тооцсон
2022-02-25

Хөгжлийн банкны удирдлагууд мэдээлэл хийлээ. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул зээлийн мэдээллийг нээлттэй мэдээлснээс хойш эргэн төлөлт идэвхжсэнийг хэлж байна. Өчигдрийн байдлаар 50 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ. Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн зээл чанаргүй болоод буй.

 

 

Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар “Хөгжлийн банкны хугацаа хэтэрсэн зээлийн өрийг барагдуулах чиглэлээр анхаарч ажиллалаа. Мөн үүссэн нөхцөлд байдлын нөлөөлөлд судалгаа хийж, засахаар ажиллаж байна.

 

Анхан шатны шүүхэд 750 тэрбум төгрөгийн 16 хэрэг шалгагдаж байна. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Монгол драймилк ХХК-тай холбоотой хэрэг 886 хоног болж, шийдвэрлэгдэхгүй хугацаа алдаж байна. Мөн Хан-Уул дүүргийн шүүхэд Эрэл компанитай холбоотой хэрэг 497 хоног болж, шийдвэрлэгдэхгүй удаа дараа хойшилж байна. Бас Монгема ХХК-тай холбоотой хэрэг 365 хоног болж байна.

 

Үүнээс хоёр хэрэг нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Уранчимэг дээр гацсан байна. 02 дугаар сарын 14-ны шүүхийн сахилгын хорооны хурлаар Уранчимэг шүүгчид хариуцлага тооцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэлгүйгээр саатуулж байгаа асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

 

Давж заалдах шатны шүүхэд 1 хэрэг, хяналтын шатны шүүхэд 173 тэрбум төгрөгийн 6 хэрэг шүүх хуралдааны товыг хүлээгдэж байна. Нийтдээ 1.2 их наяд төгрөгийн маргаан шүүхийн шатанд явж байна.

 

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал "алга болжээ"

 

Хөгжлийн банкны зээлүүдэд улс төрийн нөлөөлөл байна. Өөрийн хамаатан садан, хамаарал бүхий этгээдээ тодорхой албан тушаалд томилуулах байдлаар улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлсэн байна. Энэ хүмүүс одоо хүртэл ажлаа хийж байна. Зээл олгох процесст оролцож, тухайн зээл нь эрсдэлтэй болсон ажилчдыг нэгбүрчлэн шалгаж байна. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй нь тогтоогдвол ажлаас чөлөөлж байна. Тухайлбал, Хөгжлийн банкны оффисын барилгын худалдан авсан асуудлыг шалгахаар хоёр хуульч томилон ажилуулсан. Гэтэл нэг хуульч нь хэлстийн захирлын чиглэлийн дагуу шүүх хуралд оролцоогүй байдаг.

 

Боловсон хүчний нөхцөл байдал хүндэрсэний бас нэг жишээ нь Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал нь намайг ажил авсан өдрөөс хойш ажилдаа ирээгүй, алга болчихсон. Эрсдэлийн хэлтсийн захирал нь яллагдагчаар татагдаад, шалгагдаж байгаа. Эхнээс нь хүмүүсийг ажлаас нь чөлөөлж байна. хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж, дүрмийн бус тоглолт хийж байгаа хүмүүстээ эелдэг харьцахгүй.

 

Зарим хэргийн гол нотлох баримтууд устгагдсан байхыг үгүйсгэхгүй

 

Нийт 64 зээлдэгчийн 71 зээлийн материалын бүрдэлт хангагдсан эсэх, нотлох баримт устгагдсан эсэхэд шалгалт хийж, өнөөдөр дүн нь гарсан. 47 зээлийн материалын бүрдүүлэлт дутуу байна. Зарим нотлох баримт дутуу, алдаатай, хэн нотлох баримтыг устгасан нь тодорхойгүй байна. Зарим хэргийн гол нотлох баримтууд устгагдсан байхыг үгүйсгэхгүй байдал тогтоогдсон. Үүниг хууль хяналтын байгууллагад шалгуулна" гэсэн мэдээллийг өглөө.

Shuud.mn
Сонин хачин
huuliihan hegl holn uyatai mori shig hodolj ydaad baih yum ulsiin asar ih horongo alga bolchihood baihad
2022-02-25
MI OVOGTUUD SHUGCH NARIG BGDIG HORJ SHALGACHEEE
2022-02-25
АРАЙ ДЭНДЭНЭЭ:
МОНГОЛ ТӨРД ХАМГИЙН ИХ ГАЙ ТАРЬЖ БАЙГАА ХҮН БОЛ БАДАМЖУНАЙ, ТҮҮНИЙ ХУВЬ ЭЗЭШДЭГ АЛТАЙ КОНСТРАКШН,ХХБ НЫ ЭРДЭНЭБИЛЭГТЭЙ НИЙЛЖ БАЙГУУЛСАН КЬЮ-ЭС-СИ,ХӨТӨЛИЙН ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭРҮҮД ГЭХЭД 450,0 ОРЧИМ ТЭРБУМЫН ӨРТЭЙ ГЭХ ЮМ, ЭХ ОРОН ЭДГЭЭР ХҮМҮҮСТ БАЙНА УУ,АЛГА ДАА,ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА УГ НЬ УЛСДАА ИХ ТАТВАР ТӨЛЖ УРАЛДАХ ЁСТОЙ ХҮМҮҮС НЬ ЯААВАЛ МОНГОЛООС ХУЛГАЙлах вэ гэж бодохоор л миний монгол хөгжих үү гэж харагдах юм
2022-02-25