Хятадын онгоцууд Тайванийн агаарын орон зайд нэвтэрчээ
2022-02-25

Тайванийн агаарын орон зайд Хятадын онгоцууд нэвтэрсэн гэж эрх баригчид нь мэдэгдсэнийг ВВС дамжуулсан байна. 

 

Тайванийн захиргааны мэдэгдсэнээр, найман J-16 сөнөөгч, нэг тагнуулын онгоц Тайванийн Агаараас эсэргүүцэн хамгаалах бүсэд нисжээ. Улмаар Хятадын онгоцуудад анхааруулга өгөх үүднээс Тайванийн агаарын цэргийн хүчний онгоцууд хөөрсөн гэж Тайванийн Батлан хамгаалах яам мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын онгоцууд Тайванийн агаарын орон зайд нэвтрэх нь олширсон. Үүнтэй холбоотойгоор Хятад улс Тайванийг зэвсгийн хүчээр эзлэхээр төлөвлөж байна гэж Тайванийн эрх баригчид удаа дараа мэдэгдэж байлаа. Тайвань арлын асуудал нь энэ бүс нутагт төдийгүй олон улсад хурц сэдэвт тооцогддог. Учир нь БНХАУ Тайванийг өөрийн харьяа гэж үздэг бол Тайванийн тусгаар тогтнолыг ихэнх орон дэмждэггүй, гэсэн ч АНУ Тайваньтай дипломат харилцаагүй ч зэвсэг нийлүүлж, албан бусаар харилцсаар байгаагийн улмаас БНХАУ, АНУ-ын харилцаа ч хурцадсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин